Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ анх удаа олимпод өрсөлдөх нь

2020 онд Токиод болох зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрлийн эхний шатны сугалаа Малайзын Куала Лумпур хотод энэ сарын 2-нд боллоо. Азийн бүсийн эхний шатанд 18 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх болсны нэг нь манай улсын баг юм.

Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг түүхэндээ анх удаа олимпийн наадамд өрсөлдөх гэж буй нь энэ бөгөөд “А” хэсэгт Тайвань, Филиппин, Сингапур, Тажикистаны багуудтай багтжээ.

Эхний шатны тоглолтууд энэ оны арваннэгдүгээр сарын 4-13-нд болох бөгөөд хэсэг тус бүрээс эхний хоёр байр эзэлсэн болон гуравдугаар байрт орсон хамгийн сайн үзүүлэлттэй хоёр баг хоёрдугаар шатанд үлдэх ажээ.

Нэгдүгээр шатны тоглолт болох газрууд одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Ямартай ч хоёрдугаар шатны тоглолтуудыг ирэх оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар товложээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)