Монголын хүүхдийн спортын их наадам болно

Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээн ирэх сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ удаагийн наадам өнгөрсөн хавар эхэлж гурван үе шаттайгаар явагдаж буй. Эхний шатанд хүүхдүүд сургууль дээрээ өрсөлдсөн бол дараагийн шатны тэмцээн аймаг дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж, шигшээ тэмцээнд 4500 гаруй тамирчин өрсөлдөх эрхтэй болжээ. Тэд спортын 34 төрлөөр өрсөлдөх төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 12 төрөлд нь оролцох юм. Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг уг наадамд түрүүлсэн тамирчин, багш дасгалжуулагч 600 мянган төгрөг, алтан медаль хүртэх аж. Мөн наадамд амжилттай оролцсон аймаг, байгууллагуудыг шалгаруулж, шагнаж урамшуулах юм. Ташрамд дурдахад, хүүхдийн спортын их наадам нь 1999 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа билээ.

Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)