"Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Германд саатуулагджээ"

Монгол Улсын хоёр дипломатч ХБНГУ-ын Дрезден хотод автомашиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад цагдаа нарт саатуулагджээ. Уг мэдээлэл тус улсын "Bild" сайтад нийтлэгджээ.

"Bild" сайтад бичсэнээр манай улсын хоёр дипломатч Турк улсын дугаартай машинд зорчиж явжээ. Цагдаа нар машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид ногоон паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзсан байна. Дараагаар нь цагдаа нар хүч хэрэглэн машиныг шалгатал, дотроос нь нийт 3 сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи илэрчээ. Тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан байна.

Энэ талаар нэгэн эх сурвалж ГХЯ-аас тодруулахад "Нэр холбогдсон хоёр дипломатч манай яамны ажилтнууд биш. Бид удахгүй энэ талаар мэдээлнэ" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)