Монголын уулчид өдөртөй болжээ

Монголын уулчдын холбоо /МУХ-ны/-ны хүндэт ерөнхийлөгч, “Мон­гол Алтай” төв клубын дар­га, Монгол Улсын гавьяат багш Р.Зоригийн санаачилгаар БЗД-ийн 12 дугаар хороол­лын санс­рын тунелийн баруун урд талд Мон­голын уулчдын алдрыг хүндэтгэсэн самбар босгож жил бүрийн тав­дугаар сарын 10-ны өдрийг Мон­­голын уулчдын өдөр болгон тэм­дэглэж байхаар болов.

“Асралтаас Гималайд”, “Хөх тэн­­гэрийн багана”, “Монголын уул­чид ая­лагчид” гэсэн бичээс бүхий энэ самбарын доод хэсэгт манай уулч­дын оргилд нь гарсан Отгон­тэнгэр-Татар-Альп Эльбрус-Памир Тянь Шан-Эверест уулсыг дүрсэлсэн байна. Уулчдад зориулсан энэхүү дурс­галын самбарыг нээх ёслолд Л.Рад­наа, Р.Зориг, Я.Лутжав, Л.Дарьсүрэн, Чагнаа, С.Заяа нарын ахмад уулчид, МУХ-ны ерөнхийлөгч Д.Болд, Мон­голын ахмад уулчдын холбооны дар­га Г.Магванноров зэрэг хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Монголын анхны эмэг­тэй уулчин ОУХМ Я.Лутжавтай уул­заж сэтгэгдлийг нь авсан юм. Тэрбээр, манай ахмад уулчин Р.Зориг багш маань Монголын уулчдын өдөртөө болсноо зарлаж, уулчид авиралт хийх үедээ огт гашуун удаа уудаггүй уламж­лалтай. Тиймээс энэ өдөр архийг хүн бүхэн цээрлэхийг уриалж, монгол хүн уул, гол усаа дээдэлж ирсэн уламжлалт ёсоо бодож байгаль орноо ариутган, хамгаалдаг өдөр болгоё. Мөн ариун цагаан сүүгээ дээдлэн сүүтэй цай уудаг уламжлалтай болохыг уриалсан нь их билэг дэмбэрэлтэй сайхан санагдлаа гэж ярьсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)