“Монголын уран зохиолын ирээдүй гэрэлтэй байна”

СУИС-ийн Театр урлагийн их сургуулийн “Утга зохиол, Урлаг судлал”-ын ангийн оюутнуудын эмхэтгэл болох “Хар шоо” номын нээлт боллоо. Уг нээлтэд Зохиолч, шүүмжлэгч, яруу найрагч П.Батхуяг, Урлаг судлаач Д.Батсайхан, Яруу найрагч Я.Баяраа, Шүүмжлэгч Х.Чойдогжамц, Ардын Жүжигчин Г.Равдан нар оролцсон юм. Тэднээс номын талаарх сэтгэгдлийг сонслоо.

Зохиолч П.Батхуяг: Жүжиг, киноны зохиол гэдэг туршлагатай уран бүтээлчдийн хувьд ч хатуу шалгуур юм. Энэ шалгуурыг эхнээс нь давж, уран бүтээлчийн зам мөрд нэгдэх гэж буй залуусын бүтээл таны гарт байна. Нэг талаар тэд бол Монголын уран зохиолын ирээдүй. Ирээдүй гэрэлтэй байна.

Яруу найрагч Я.Баяраа: Урлаг, уран зохиол хүнд таашаалаас гадна эерэг хандлага төлөвшүүлдэг. Оюутнууд маань эерэг хандлагатай хүмүүс болон төлөвшсөн гэж найдаж байна.
Урлаг судлаач Д.Батсайхан: Урлаг судлаачийн мэргэжил ховор. Гэтэл энэ мэргэжлийг зориглон эзэмшиж, нийгэмд гоо зүйн боловсрол түгээх өөдрөг зорилготой яваа шавь нараараа бахархдаг. “Хар шоо”-д багтсан шүүмжүүд бол тэдний эхлэл юм. Энэ эхлэлийг уншигчид шүүн тунгааж, зөвлөнө гэж найдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)