Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос түлш, шатахууны үнийг бууруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийв

Тэд шатахууны үнийн өсөлтийг урьдын түвшинд аваачих, хууль бусаар хомсдол бий болгож байгаа шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцох, цаашид шатахууны үнийн өсөлтийг өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллах мөн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд татвар төлөгчидөд гарсан хохирлыг арилгахыг Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүхээс шаардаж байгаа гэнэ.

МТТҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Жагар: Хэрэв ингэхгүй тохиолдолд Монголын татвар төлөгчдийн ҮЭҮХ-ны нийт гишүүн байгууллага иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгон тэмцэхээ анхааруулж байна хэмээв. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)