Монголын тамирчид “Мизүно”-гийн хувцас өмсөнө

“Токио-2020” олимпод манай улсын тамирчид Японы “Мизүно” брэндийн хувцас өмсөх болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Япон Улсад айлчлах үеэрээ Токиогийн олимп, паралимпийн асуудал эрхэлсэн сайд Шүничи Сүзүкитэй уулзаж, энэ талаарх гэрээнд гарын үсэг зурсан байна. 

“Олимпод оролцох тамирчид ёслолын болон спорт хувцас өмсдөг. Спорт хувцсыг “Мизүно”-гоос худалдан авна. Тамирчид олимпын нээлт, хаалтад өмсөх ёслолын хувцасны загварыг урьд жилүүдийн адил монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компаниар хийлгэхээр төлөвлөсөн” гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ. Ташрамд дурдахад, “Рио-2016” олимпод манай тамирчдын ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компанид урласан. Спорт загварын хувцсыг Японы “Asics” брэндээс худалдан авсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)