Монголын сэтгүүлчид шагнуулав

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос олимпын их наадмыг 10 ба түүнээс олон жил сурвалжилсан спортын сэтгүүлчдэд тусгай шагнал гардуулдаг уламжлалтай билээ. Риогийн олимпын наадмаар манай хоёр сэтгүүлч ийм хүндлэл хүлээжээ. Монголын спортын төв хэвлэл "Таван цагариг" сониныг үүсгэн байгуулагч, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан хоёр дахь удаагаа энэ шагналыг хүртжээ. Тэрбээр өвөл зуны олимпын 13 наадмын амьд гэрч болсон хүн. Тэгвэл Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар өвөл, зуны 10 олимпыг сурвалжилсанд нь баяр хүргэж, олимпын галт бамбараар шагнажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)