Монголын сэтгүүлчдийн Онц их хуралдаанаар Х.Мандахбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн есдүгээр сард МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар нэгэн санаачилга гаргасан. Тэрбээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруурж, Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулна хэмээн мэдэгдсэн юм.

Энэхүү санаачилгад өдгөө 500 орчим сэтгүүлч, 10 гаруй томоохон редакци нэгджээ. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулахыг дэмжигчид, Эрүүл сэтгүүл зүйн төлөөх хөдөлгөөнийхөн болон салбарын бодлого тодорхойлогч томоохон мэргэжлийн холбоодууд нэгдэн Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулах Түр хороог салбар бүрийн оролцоог ханган 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Түр хорооны анхдугаар хуралдаанаар Сэтгүүл зүйн суурь зарчим алдагдсан, салбарын нэр хүнд бүхэлдээ унасан, шантаажны сэтгүүл зүй цэцэглэж, МСНЭ хэт улстөржих болсон энэ цаг үед Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулж, салбарын асуудлаа нээлттэй ил тод ярилцах нь зүйтэй гэж үзэж онц их хурал хуралдуулах бүхий л бэлтгэж ажлыг ханган ажиллахаар болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)