Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч яг хэн нь юм бэ

Монголын Сагсан бөмбөгийн холбооны хууль ёсны Ерөнхийлөгч нь Ц. Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Б.Дамба мөн гэдгийг нотолж өнөөдөр "Mongol News" мэдээллийн төвд тус холбооны удирдлагаас хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч мэдэгдэхдээ "Өнгөрсөн 4 жилийн хугацаанд МСБХ-ны нэр, хүчингүй болсон хуурамч тамгыг ашиглан Б. Тамир өөрийгөө Ерөнхийлөгч гэж үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Тэгвэл Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас Монголын сагсан бөмбөгийн холбооны ТББ-ын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон А/47 тушаалыг Монгол Улсын дээд шүүх тогтоолоо гарган  энэ сарын 18-нд  шийдвэрлэсэн. Ийнхүү бидний үйл ажиллагаа хүчин төгөлдөр гэдэг нь дахин тогтоогдож байна" гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)