Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар соёлын элч боллоо

Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Хандсүрэнгийн Хатанбаатарыг Монгол Улсын соёлын элчээр томиллоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

Монгол Улсын нэрийг дэлхийд оюунлаг түвшинд хамгийн бодитоор сурталчлан таниулж буйд сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлсэн байна.

Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалжээ. Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна. Түүнчлэн, 2016 онд АНУ-ын Лас Вегас хотноо 4 жил тутам зохион байгуулагддаг “Memoriad-2016” оюуны олимпд оролцсон 63 орны баг тамирчдаас Монголын баг тэргүүлж 15 медалиас 15-г хүртсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)