Монголын нүүрсний экспорт буурч, бусдынх нь өсөв

Монгол Улсаас авах БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний хагас жилд 8.6 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 50.7 хувиар буурсныг www. sxcoal.com цахим хуудсанд мэдээлжээ. Тэгвэл бусад орноос худалдан авдаг нүүрснийх нь хэмжээ өссөн байна. Тухайлбал, Индонез улсаас эхний хагаст 84.28 сая тонн нүүрс авсан нь өмнөхөөс 9.9 хувиар өссөн үзүүлэлт аж. БНХАУ Австралиас 55.88 сая тонн нүүрс худалдан авсан нь 54.8 хувиар өссөн дүн юм байна. Мөн ОХУ-аас 16.9 сая тонн нүүрс авчээ. Энэ нь өмнөхөөс 2.3 хувиар давсан дүн гэнэ. Филиппинээс 3.08 сая тонн нүүрс авсан нь 46.2 хувиар өсжээ.

Уг статистик мэдээллээс манай улсын байр суурийг бусад орон эзэлсэн нь харагдаж байна. Ялангуяа Австрали улсын нүүрсний экспорт оны эхний хагаст 20-иод сая тонноор нэмэгджээ. “Ковид-19” өвчний халдвар тархах үед манай улс хилээ хааж, нүүрсний экспортоо зогсоосон. Нүүрсний экспортоо сарын дараа үргэлжлүүлсэн боловч төдийлөн нэмэгдэхгүй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)