Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгджээ

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт арваннэгдүгээр сард өмнөх сарынхаасаа 8.4 хувиар өсөж, 6.16 сая тоннд хүрчээ. Тус улсын уг таваарын импорт энэ оны эхний 11 сард жилийн өмнөхөөс 18 хувиар нэмэгдэн 72.9 сая тоннд хүрсэн аж. Монгол Улсаас нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн сард аравдугаар сарынхаас 3.6 хувиар багасан 2.76 сая тоннд хүрсэн байна. Гэхдээ энэ нь жилийн өмнөх мөн үеийнхээс 45.3 хувиар өссөн дүн гэдгийг argusmedia.com цахим хуудсанд мэдээлжээ. Тэгвэл 1-11 дүгээр сард манай улсаас 32.2 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь 28 хувиар илүү үзүүлэлт аж. БНХАУ Австралиас арваннэгдүгээр сард 2.56 сая тонн коксжих нүүрс авсан нь өмнөх сарынхаасаа 32 хувиар давуу дүн болов. ОХУ-ын экспорт 0.4 хувиар өсөж 543 930 тоннд хүрсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)