Монголын Нууц товчооны шинэ хувилбар гарна

Хуульч, Багш О.Нямдаваа гуай “Монголын нууци тобичианы урианхай шинэ тайлбари” номыг бичиж худалдаанд гарахад бэлэн болгожээ. Сүүлийн 7 жилийн хугацааг бүтээлээ туурвихад зарцуулсан тэрээр номоо 6-р сарын 16-аас эхлэн “Интерном” номын худалдааны төвд 50.000 төгрөгөөр борлуулах гэнэ. Нийт 1372 нүүр бүхий 2 боть номд 550 орчим  тайлбар өгүүлбэр, 2500 гаруй үг хэллэг болон утгын тайлал орсон ажээ. Тэр “Би энэ номондоо Чингис Хаан өөрөө Нууц Товчоог бичсэнийг 100 гаруй нотлох баримтаар тогтоосон, баримтууд нь Нууц Товчоонд тэмдэглээтэй бий. Мөн Чингис Хаан нутагтаа амьд эргэн ирж Сайр Хээр буюу одоогийн Хархоринд насан өөд болсон. Хааны шарил тэр нутагт байж магадгүй. Энэ мэтчилэн маш олон, шинэ зүйлийг олж нээсэн.” гэв.

Энэ хоёр хос дэвтэр

Эзэн Богд Чингис Хааны ном

Эрхитү Монгол хүмүн тан а ном

Эгүрид гэрт тэн байху ном

Игээжү өлзэ хутуг өгхү ном. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)