Монголын нийт нутгийн 70 орчим хувь нь ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим  хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.

Үүнд, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Завхан, Дорноговь, Дорнодын зарим  сумдын нутгаар 0-5 см, Увсын Тэс, Түргэн, Хяргас, Давст, Ховдын Алтай, Чандмань, Булган, Мянгад, Завханы Идэр, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Сонгино, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Орхонтуул сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Сагсай (Даян), Увсын Улаангом, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Алдархаан, Тэлмэн, Улиастай, Яруу, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-20 см, Увсын Зүүнговь, Малчин, Завханы Тэс, Цагаанчулуут, Нөмрөг, Баянтэс сумдын нутгаар 22-23 см зузаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)