Монголын мэдээллийн технологийг хэлэлцэнэ

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын мэдээллийн технологи-2015” эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 1-нд зохион байгуулахаар болжээ. Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт судалгаа эрхэлж буй байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, шинжилгээ судалгааны ажлаа танилцуулах таатай нөхцөл бүрдүүлэхэд хурлын зорилго оршиж буй. Уг хурал нь жил бүр тодорхой нэг сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. Энэ жил “Өгөгдөл ба мэдлэгийн менежмент” сэдвийн хүрээнд болно.Хуралд илтгэл хэлэлцүүлэхээр 58 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс давхар хяналт хийгдэн 26 илтгэл аман, 20 илтгэл үзүүлэн байдлаар илтгэгдэхээр шалгараад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)