Монголын кино урлагийг Францад сурталчилна

Францын Вэсөүл хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын кино наадамд ирэх жил Монголын киног үзүүлэх боломжтой болжээ. Тодруулбал, Монголд кино урлаг үүссэн цагаас өнөөг хүртэлх 15 шилдэг киног эл наадмын үеэр үзүүлж, Монголын зан заншил, соёлыг сурталчлах гэнэ. Монголын кино уран бүтээлчдийг эл наадамд оролцуулах зөвшөөрлийг найруулагч Д.Бямбасүрэн авч чадсан аж.

Сонирхуулахад, найруулагч Д.Бямбасүрэн 2005 онд “Ингэн нулимс” киногоороо “Оскар”-ын гадаад хэл дээрх шилдэг кино номинацад нэр дэвшин, өрсөлдөж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)