Монголын залуу бизнес эрхлэгч бүсгүйчүүд азийн шилдэгт өрсөлдөж эхэллээ

Их Британий алдарт "The Guardian" медиа группээс эрхэлдэг 2016 оны, Азийн онцлох хүмүүсийг тодруулах үйл ажиллагаанд "Азийн шилдэг залуу бизнес эрхлэгч эмэгтэй" төрөлд UA properties компаний захирал А.Урангоо нэр дэвшин азийн топ бизнес эрхлэгч акулуудтай амжилттай өрсөлдөж байна.Үүний өмнө Lhamour брендийг үндэслэгч Д.Хулан Ази Номхон Далайн орнуудын шилдэг залуу бизнес эрхлэгчээр тодороод байсан юм.Өрх  гэрийнхээ ачааг  нуруундаа үүрэхийн хажуугаар бизнес эрхэлж амжилтанд хүрнэ гэдэг маш том даваа.Энэ давааг амжилттай даван туулж азийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг бол хэн хүнд олдоод байхгүй ховорхон боломж билээ. Бид энэхүү арга хэмжээний шалгаруулалтын талаар эргэн мэдээлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)