Монголын далбаатай усан онгоцыг шалгана

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад “далбаа зээлдэгч” хөлөг онгоцтой хийх долоо хоногийн эсэргүүцлийн аян эхэллээ. Уг арга хэмжээг Олон улсын ачаа тээврийн ажилчдын холбооноос зохион байгуулж байгаа юм байна. Нисгэгч, жолооч, далайчин зэрэг таван сая хүнийг нэгтгэдэг тус холбоо энэ сарын 1-нд Находка боомтод орж ирсэн “Си Стар” хөлөг онгоцыг шалгасан аж. Коморын арлын далбаа дор ажилладаг уг онгоцны эзэд усан цэргүүдийнхээ дөрвөн сарын цалинг олгоогүй байсныг илрүүлж, төлбөр болгон ажилчдад нь 70.000 доллар олгуулсны дараа далайд гарахыг зөвшөөрсөн байна.
Энэ аяны гол зорилго нь  далайчдын эрхийг зөрчиж байгаа явдлыг илрүүлэх юм байна. Усан онгоцны компанийн эзэд өндөр татвараас зугтан, гадаад орны далбааг зээлддэг бөгөөд чухам тэр хөлгүүд дээр л ажилчдын эрх ашгийг зөрчсөн тохиолдол их гардаг аж. Ажилчдыг хохироодог “Далбаа зээлдүүлэгч” –дийн тоонд Монгол, Камбож, Кипр зэрэг орон орж байгаа юм. Энэ сарын 5 хүртэл ОХУ, Япон, БНСУ, Филиппин гэсэн Ази Номхон далайн орны боомтуудад гадаадын далбаатай хөлгүүдэд шалгалт хийх гэнэ.
М.Сугараа ("Өнөөдөр" сонин)


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)