Монголын даамчид шилдэг дөрөвт багтлаа

Дэлхийн даамын холбооноос зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” цахим тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 29, эмэгтэйчүүдийнхэд 11 улсын баг өрсөлдсөнөөс манай бүсгүйчүүд шилдэг дөрөвт шалгараад байна. Тэд тэмцээний эхний шатанд Нидерланд, Суринам, Эстони, Бразил, Беларусь, Латви, Израилын тамирчдыг ялсан байна. Дараа нь БНХАУ-ын багтай тэнцэн, ОХУ, Украины тамирчдад хожигдов. Манай даамчид хасагдах шатанд өмнөд хөршийн хүчтэй багийг хоёр тоглолт дараалан буулган авсан. Улмаар хагас шигшээд дэлхийн аварга Тамара Тансыккужина, дэлхийн цомын аварга Айгуль Идрисова болон өсвөр, залуучуудын ДАШТ-ий медальт шилдэг тамирчдаас бүрдсэн ОХУ-ын багтай оноолт таарчээ. Тус багийг хожвол манай тамирчид энэ сарын 10, 11-нд болох хөлөг дээрх тулаанд аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. Залуу тоглогчдоос бүрдсэн Монголын багийг олон улсын их мастер Г.Ганжаргал ахалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)