“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалт болно

“Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль зэрэг байгууллагууд хамтран 2017 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Корпорейт Конвеншн Төвд 9 дэх удаагаа зохион байгуулагдахаар болжээ.

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд:

  1. Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
  2. Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
  3. “Хайгуулчин”сэтгүүл
  4. Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
  5. Зураглалын шилдэг баг шалгаруулах
  6. Хайгуулын шилдэг баг шалгаруулах
  7. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  8. “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
  9. “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”үзэсгэлэн
  10. Мэргэшүүлэх сургалт
  11. “Цэцээ гүн” спорт, гео-аялал

Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг

  • Засгийн газрын цаг, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг агуулга бүхий илтгэл, хэлэлцүүлэг хийгдэнэ.
  • Эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөмж” гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулан ажиллана.
  • Илтгэл, хэлэлцүүлэгт оролцогчид:
  • Улсын их хурал, Засгийн газрын гишүүд
  • Төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд
  • Элчин сайдын яам, өргөмжит консулууд
  • Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд
  • Эрдэс баялгийн салбарын тэргүүлэх эрдэмтэд, судлаачид, зөвлөх ба мэргэшсэн инженерүүд, геологчид, уурхайчид
  • Хөрөнгө оруулагч, хайгуул болон ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч гадаад дотоодын хайгуул, уул уурхайн компаний төлөөлөл байна.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төслөө танилцуулах, хөрөнгө оруулагч олох, хамтран ажиллах байгууллагаа сонгох боломжийг бүрдүүлэх зорилготой хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)