Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын волейболын холбооны 18 дахь удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд Орхон аймагт эхэллээ.

Монголын волейболын холбооноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран зохион байгуулж буй үндэсний дээд лигийн тэмцээнд “Алтайн барс”, “Эрчим”, “Тэнүүн Огоо”, “Хасу Мегастарс”, “Хос бар”, “Уурхайчин” зэрэг зургаан клуб мөн Булган аймгийн  волейболын холбооны зургаан баг оролцож байна.

Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн үеэр хамтран зохион байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн баг, тамирчдад хандан үг хэлсэн юм.  Тэрбээр “Өнөөдөр бид Монгол Улсынхаа үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аялан тоглолтыг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ баазад түшиглэн зохион байгуулж байна. Монгол Улсын волейболын холбоо үндэсний дээд лигийн тэмцээнийг 1995 оноос 2012 он хүртэл зохион байгуулж, сүүлийн зургаан жил завсарлаад энэ онд үндэсний дээд лигийн тэмцээнийг сэргээн зохион байгуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)