Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Бѳмбѳгтэй хоккейн ДАШТ-нд ѳрсѳлдѳж байгаа Монголын шигшээ баг хасагдах шатанд Чехийн багийг 2:1-ээр буулган авч хагас шигшээд тоглох эрхтэй болжээ.

Чехийн хүчтэй багийг хожиход манай шигшээ багаас Г.Тамир, Ж.Баярсайхан нар гоол оруулж, багаа ялалтад хѳтѳллѳѳ.Монголын бѳмбѳгтэй хоккейн шигшээ ДАШТ-ий хагас шигшээд Украин, Латвийн багуудын хожсонтой хүч үзнэ. Хэсэгтээ Сомалийг 10:0, Словакийг 4:0, Японыг 2:1-ээр хожиж, хасагдах шатанд Чехийн багийг 2:1-ээр тус тус буулган авсан шигшээ багийнхандаа аваргын тѳлѳѳ тоглохыг хүсэн ерѳѳе. Хагас шигшээгийн тоглолт 03-р сарын 05-нд 14:30 цагаас болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)