Монголын боксчид олон улсын тэмцээнээс долоон медаль авчээ

Энэ сарын 13-18-нд Стамбулд болсон боксын олон улсын тэмцээнд Монголын боксын шигшээ багийн тамирчид оролцон гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан байна.

Ахмед Комертын нэрэмжит тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-д Х.Энмандах, 57 кг-д Х.Энх-Амар, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ нар түрүүлжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 69 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал нар мөнгө, 51 кг-д Л.Алтанцэцэг, эрэгтэйчүүдийн 64 кг-д Б.Чинзориг нар хүрэл медаль хүртэв. Улмаар Монголын тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн цом авсан амжилт үзүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)