Монголын балет Кубын тайзнаа

БНКУ-ын алдарт бүжигчин, Кубын балетын сургуулийг үндэслэгч Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванын олон улсын балетын фестиваль XXV” “Гаванын Их театр”-т нээлтээ хийлээ.  50 дахь жилтэйгээ золгож буй хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус фестивальд Аргентин, Бельги, Бразил, Канад, Колумби, Өмнөд Солонгос, Куба, Франц, Монгол, Мексик, Их Британи, Испани, АНУ, ОХУ зэрэг 17 орны мэргэжлийн шилдэг бүжигчид оролцож байна.

Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайд Ц.Батбаярын санаачилгаар МУГЖ, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг урилгаар оролцож, 10 дугаар сарын 30-ны өдөр “Гаванын их театр”-т, 11 дүгээр сарын 1-ний өдөр “Кубын үндэсний их театр”-т тус Кубын Үндэсний балетын эмэгтэй гоцлол бүжигчинтэй тоглож буй хамтарсан тоглолтыг Кубын үзэгчид, Гавана дахь дипломат корпусынхан үзэж сонирхлоо.

МУГЖ, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг Кубын үндэсний балетын сургууль, Акоста балетын сургуультай тус тус танилцаж, Монгол, Кубын балетын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд Кубын домогт балетчин Алиса Алонсотой ажил хэрэгч уулзалт хийх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)