Монголчууд циркийн Оскар хүртлээ

"ОХУ-н Сочи хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй дэлхийн циркийн шилдгүүд оролцдог "МАСТЕР" олон улсын циркийн их наадмыг дэлхийн циркийн урлагийнхан Оскарын шагналтай дүйцэхүйц хэмээн үнэлдэг юм. Тэгвэл энэхүү наадмын 16 номинацаас монгол циркчид шилдэг номер, шилдэг трюк гэсэн хоёр төрөлд өрсөлдсөнөөс ШИЛДЭГ ТРЮК номинацаас нийт 49 үзүүлбэрийг ардаа орхин 2016 оны дэлхийн циркийн шилдэг нь боллоо" хэмээн өнөө өглөө Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ мэдээллээ. Маргааш Монголын циркчид 75 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж буй энэ торгон мөчид тэдний хүртсэн шагнал хамгийн том бэлэг нь боллоо. 

"Нүүдэлчин монголчууд" үзүүлбэрийн хамгийн оргил хэсэг нь шидэх банзнаас үсэрч агаарт зургаан удаа эргэдэг трюк юм


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)