“Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна

95160005_523224975248479_554349637893357568_n.jpg

Бельгийн хаант улсад  ажиллаж, амьдарч байгаа иргэд болон үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй”  уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна.

Аяныг 2020 оны 03 дугаар сарын 29-ээс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2.855 мянган евро буюу 8 656 000  төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж цугларчээ.

Хандиваар цугларсан мөнгөн болон эд материалын тусламжийг бичиг баримтаа хүлээнгээ ажиллаж амьдарч байгаа ямар ч орлогын эх үүсвэргүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг үндэслэн тусламж үзүүлж байна.

Хандив, тусламжийн үйл ажиллагааг Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл ахмад С.Намжилсүрэн удирдан зохион байгуулж байгаа юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)