Монголчууд Солонгос болохыг хүсэж байна

Энэ оны зургаадугаар сарын байдлаар БНСУ-д Монгол улсын 27 мянга 893 иргэн (эр-14776, эм-13117) оршин сууж байгаа аж.

Эдгээрээс хөдөлмөрийн гэрээний E9 визний ангилалтай 7684 иргэн, их дээд сургууль, хэлний бэлтгэлд суралцагч 3764 оюутан, 2952 хүүхэд, солонгос иргэнтэй гэр бүл болсон 2644 иргэн байгаа юм байна.

Тус улсад албан ёсны аж ахуй эрхлэх зөвшөөрөл бүхий 50 иргэн (D8, D9) бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ онд Монгол Улсын 85 иргэн Солонгос улсын иргэншил хүссэн байна.

Өмнөх оны энэ үетэй харьцуулахад БНСУ-д оршин суугаа нийт Монгол иргэдийн тоо 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)