МОНГОЛЧУУДЫН 20-34 ХУВЬ НЬ ХАГАС ӨЛСГӨЛӨН

НҮБ-аас “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-т зориулан “Дэлхийн өлсгөлөнгийн газрын зураг 2011”-ийг гаргажээ. Дэлхий дахины хүнсний аюулгүй байдлын талаар 2010 онд хийсэн илтгэлд үндэслэн уг газрын зургийг бүтээсэн байна. Өдгөө дэлхий дээр нэг тэрбум хүн ядуу зүдүү амьдарч, зургаан хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байна.

Улс орнуудад өлсгөлөн болж байгаа гол шалтгаан нь байгалийн гамшиг, дайн дажин болон дэд бүтцийн хөгжил муу байгаатай холбоотой гэж уг илтгэлд дурджээ. Энэ газрын зурагт дэлхийн улс орныг тав ангилжээ. Өлсгөлөнд хамгийн их нэрвэгдсэн орны тоонд Чад, Гайти, Ангол улс оржээ. Эдгээр орны хүн амын 35 хувь нь байнгын өлсгөлөн аж. Монгол Улс уг газрын зурагт дөрөв дэх хэсэгт хамаарагдаж байгаа бөгөөд хүн амын 20-34 хувь нь дутуу дулимаг хооллодог гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, манай улс өлсгөлөнд нэлээд их өртсөн орнуудын тоонд багтсан байна.

Доорхи

графикийг

сонирхоно уу

 

 

 

 

  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)