Монголд сүүлийн 57 жилд 8673 ой хээрийн түймэр гарчээ

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага эрс ихэсжээ.

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд зэрэг 10 аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.  Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас Монгол оронд 1996-2019 онд гарсан ой, хээрийн түймрийн тоо, хохирлын нэгдсэн судалгааг гаргажээ. Уг баримтаас үзэхэд Монголд сүүлийн 24 жилийн дотор хээрийн болон ой түймэр нийт 4410 гарсан байна. Ой хээрийн түймэр нийт 1412,52 сая га газрыг хамарсан.

Энэ зөвхөн асуудлын нэг тал. Түүний цаана галд хуйхлагдсан ой, хөвч, өвс, ургамал, мал сүрэг, хашаа хороо, гэр орон, эрдэнэт хүний амь нас, түймрийг унтраахад зарцуулсан хөрөнгө мөнгө гээд олон зүйл бий.

Тодруулбал, Гал түймрийн улмаас сүүлийн 24 жилийн дотор 47 хүн нас барьж, 125 хүн түлэгдэж, экологийн хохирол гэхэд 400238,8 сая төгрөг, эд материалын хохирол 9553,3 сая төгрөг, гал түймэр унтраасан зардалд 3940,5 сая төгрөг зарцуулсан байна. Мөн гал түймрийн улмаас 38001 мянган толгой мал хорогдсон аж. Харин 1963-1996 оны хооронд ой хээрийн 4263 гаруй түймэр гарч байжээ.

Иймд 1963-2019 оны нийт 57 жилийн судалгааг авч үзэхэд Монгол улсад ой хээрийн 8673 түймэр гарсан байна.

1963-1996 онд гарсан ой хээрийн түймрийн дэлгэрэнгүй судалгааг хүргэж байна.



Иймд хаврын хуурайшилттай салхи, шуургатай өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)