Монголд муужгайн үзэсгэлэн зохиогдоно

Монголд анх удаа "Муур хөөрхөн үзэсгэлэн" энэ сарын 19-ны өдөр 3,4-р хорооллын Москва их дэлгүүрийн дэргэд, Голомт банкны 4-р давхарт зохиогдох гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр монголд буй ховор үүлдрийн муурнууд нэг дор цуглах гэнэ. Мөн та Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50-аад муур болон зулзагануудыг сонирхох боломжтой. Эл үзэсгэлэнгээс хүрэлцэн ирсэн зочид үйлдэр бүрийн муужгайнууд, тэдэнд зориулагдсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсож худалдан авалт хийх боломтой аж.
Муур үржүүлэгчдэд Дэлхийн Муурын Холбоо (WCF), Монголын Муурын Холбооны (МCF) талаар мэдээлэл өгөхийн сацуу, муурны цаашдын хөгжил болон хамгааллын тухай санал бодлоо хуваалцах гэнэ. Эл үзэсгэлэнгийн тасалбар Хүүхэд 5000, Том хүн 8000 төгрөгийн үнээр зарагдах ажээ.



 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)