Монголд долоон сургуулийн үйл ажиллагааг түр зогсоов

Соёлын дээд сургууль, Хөдөлмөрийн дээд сургууль зэрэг долоон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Учир нь дээрх байгууллагууд гамшигт үзэгдэл, гал түймэр гарсан тохиолдолд урьдчилан сэргийлэх бэлтгэл хангалтгүй, ажилтнууд нь энэ талаарх мэдлэг муу, хичээлийн хөтөлбөрт нь гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох чиглэл тусгагдаагүй байсан аж.

Тиймээс зөрчлөө арилгасных нь дараа үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болжээ. Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн хичээлийн болон дотуур байранд гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх тухай хууль хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан юм. Шалгалтад нийслэлийн есөн дүүргийн 377 объектыг хамруулсан бөгөөд долоо хоногийн хугацаанд 2585 зөрчил илрүүлж, 373-ыг нь газар дээр нь арилгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)