Монголд анх удаа авто замын тулц хана барьж байна

Завхан аймгийн Улиастай сумын Загастайн даваанд хамгаалалтын тулц хана барьж эхэлжээ

Энэхүү тулц хана нь 1460 метр урт бөгөөд одоогоор 450 метрийг бариад буй юм.  Монголд анх удаа ийм тулц хана барьж байгаа бөгөөд энэ нь зорчигчид болон жолооч нарын аюулгүй байдлыг хангах, өвлийн улиралд эгц өндөр давааны зам дээр цасан хунгар тогтохоос хамгаалах зорилготой аж. Учир нь Загастайн даваа нь нэг талаасаа эгц хадан хясаатай, нөгөө талаасаа Чигэстэйн гол хавчсан гуравдугаар зэрэглэлийн зам учраас аль болохоор замыг нь шулуун өргөн ус зайлуулах шугам шуудуу бүрэн хийгдэх ёстой зам юм.

67 км үргэлжлэх энэхүү замыг хатуу хучилттай болгож засахаар 41.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж буй юм байна. Уг ажлыг “Насны зам” компани гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Жиансу Жианда Констракшн” ХХК ажиллаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)