Монголбанк 12.9 тонн алт худалдан авчээ

Монголбанк энэ оны эхний арван сард нийт 12.9 тонн алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 тонн буюу 27 хувиар буурсан дүн аж. Тус банк аравдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс Дархан-Уул аймаг дахь хэлтэс нь 51.8, Баянхонгор аймаг дахь салбар нь 58.7 кг-ыг авсан нь 2018 оны аравдугаар сарынхаас мөн л 1.7 тонноор багассан үзүүлэлт болов. Монголбанк өнгөрсөн сард нэг грамм алтыг дунджаар 128 362 төгрөгөөр худалдан авсан байна. Ташрамд дурдахад, Төвбанк энэ онд хоёрдугаар сард 0.96 тонн алт авсан нь хамгийн бага, наймдугаар сард 2.1 тонныг худалдан авсан нь хамгийн өндөр дүн болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)