Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй

Арилжааны банкууд өнөөдөр 2037-2042 төгрөгийн ханшаар 33 сая ам.доллар худалдах, 315.36 төгрөгийн ханшаар хоёр сая юань худалдах санал ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй байна.

Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20 сая юань худалдан авах төгрөг-юанийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох Монголбанкны хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)