Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайханыг чөлөөлөх санал гаргажээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайханыг чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. 

Тэрбээр уг албан бичигтээ Монголбанкны ерөнхийлөгчийг энэхүү ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, туршлагагүйг валютын ханш, инфляцийн нэмэгдсэн, иргэдийн орлого өсөхгүй байгаа зэрэгтэй холбон тайлбарласан байна. Мөн хуульд заасан үүргээ цалгардуулж, Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж дүгнэж болохоор байгаа тул ийнхүү албан бичиг хүргүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)