Монголбанкны ерөнхийлөгч ОУВС, Жайкагийн тавдугаар хуралд оролцлоо

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ сарын 12-13-нд Токио хотноо ОУВС-ийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн тавдугаар хуралд оролцлоо.

“Хөгжиж буй Ази: Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь” сэдэвт уг хуралд Ази Номхон далайн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцсон байна. 

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Японы Сангийн яам, ОУВС болон ЖАЙКА-ийн тѳлѳѳллүүдтэй уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулаад, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)