"Монголбанкнаас гадаад төлбөр тооцоо болон мөнгөн гуйвуулгын тоог хязгаарласан шийдвэр гаргаагүй"

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д орууллаа. Үүнтэй холбоотойгоор цахим сүлжээнд янз бүрийн мэдээлэл гарч байгаа тул Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил  өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ. 

"Монгол Улс эрчимтэй хяналтад орсон нь бидний хүсэн хүлээж байсан үр дүн биш ч гэлээ бүх зүйл төгсчихөж байгаа хэрэг ч бас биш юм. Цахим сүлжээгээр доорх агуулга бүхий пост идэвхжих шинжтэй байна. Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хариуцлагатайгаар мэдэгдэхэд, Монголбанкнаас гадаад төлбөр тооцоог хязгаарлах чиглэлээр, мөн мөнгөн гуйвуулгын тоо, хэмжээн дээр ямар нэгэн хязгаарлалт, хориг хийсэн, тийм агуулгаар алив тушаал, шийдвэр, захирамж огт гаргаагүй болно. Эцэст нь хэлэхэд, эрчимтэй хяналтад орсон нь ОУ-ын зүгээс бидэнд санхүүгийн ямар нэгэн хориг арга хэмжээ авч байгаа хэрэг огтоос биш бөгөөд эрчимтэй хяналтын хугацаанд биелэлт хангагдаагүй асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм. Тиймээс та бүхэн тайван, амгалан байцгаана уу" гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)