Монакод хуванцар сав хэрэглэхийг хориглов

Хуванцар сав, баглаа боодол эрүүл мэндэд хортойг мэддэг хэрнээ хүмүүс өдөр тутамдаа  хэрэглэсээр, хордсоор буй. Тэгвэл Монакогийн Засгийн газар  үйлчилгээний байгууллагуудад  гялгар уут, хуванцар сав хэрэглэхийг бүрмөсөн хорьсон шийдвэр гаргажээ.

2016 оны эхний өдрөөс мөрдөх эл шийдвэрийг зөрчиж, нэг удаагийн хэмээн тодорхойлдог баглаа боодол хэрэглэсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах  хүртэл арга хэмжээ авах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)