Моллаей Саеидыг Израильд болох жүдогийн гран при тэмцээнд оролцохыг урьжээ

Сирид өрнөж буй улс төрийн зөрчилдөөнөөс улбаалан Ираны Засгийн газар бөхчүүдээ Израйлын бөхчүүдтэй барилдуулахыг хориглосон. Энэхүү шийдвэрийг тус улсын тамирчин асан Моллаей Саеид хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дур мэдэн Германд болсон ДАШТ-д зодоглосон байдаг.

Ираны эрх баригчид түүнийг дэлхийн аваргын төлөө Израилийн бөх Саги Мукитай өрсөлдүүлэхгүйн тулд албаар ялагдуулсан. Үүгээр ч зогсохгүй Ираны ард түмэн Саеидыг заналхийлсэн хэмээн тэрбээр хэвлэлд ярьсан байдаг. Иймд тэрбээр Германд орогнож байхдаа Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Герман дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн билээ.

Нөгөөдөр буюу 12 дугаар сарын 12-ны өдөр Моллаей Саеид Монгол Улсыг төлөөлөн “World masters” тэмцээнд оролцохоор БНХАУ-ыг зорих гэж байна.

Мөн түүнийг Израиль Улсад болох жүдогийн гран при тэмцээнд оролцохыг урьжээ. Моллаей Саеид Монгол Улсын тамирчин болсноор Израильд бэлтгэл хийх, тэмцээнд оролцох боломж бүрдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)