Мод, модон материалыг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөв

Мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Хуульд зааснаар импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Уг хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлах юм.

Мөн эдгээр материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх тухай хуулийг өнөөдрөөс эхлэж мөрдөж эхэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)