Модель бүсгүй эрчүүдэд зориулсан "болзооны өргөдөл" гаргажээ

Их Британийн модель, жүжигчин, зохиолч гээд олон төрлийн авьяастай Арантза Фанбулле өөрийн инстаграм хуудсандаа нэгэн сонирхолтой зар түгээжээ. Тэрбээр одоогоор ганц бие гэдгээ албан ёсоор зарлаж, өөртэй нь болзохыг хүссэн эрчүүдэд зориулсан болзооны өргөдөл гаргасан байна.

Модель бүсгүйтэй болзох эрх авахын тулд эрчүүдэд хэд хэдэн шаардлага тавьсан байна. Ганц бие эрчүүд, хүүхэдгүй, бас болздог хүнгүй байх гол шаардлага тавьсан юм. Мөн сүүлийн зургаан сард эмэгтэй хүнтэй ойртоогүй байх шаардлага тавьжээ.

Түүний өргөгдлийн шаардлага хангасан эрчүүдтэй Арантза өөрөө ярилцаж үзэх гэнэ.

 

Хачирхалтай нь, Арантза ийм өргөгдлийн зарлал түгээснээс хойш хэдийнэ 100 гаруй өргөдөл хүлээн авсан бөгөөд одоо найз нөхөдтэй ярилцаж, хэнтэй нь уулзахаа шийдэх гэнэ. 

Ганц бие хүмүүсийн хувьд суралцах арга бололтой.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)