Могой, өмхий хүрнэ хотын төвөөс салахаа байжээ

Суурьшлын бүс, ялангуяа хотын төвд зэрлэг амьтад орж ирэх нь сүүлийн үед хэт олширч, энэ тухай дуудлага, мэдээлэл нийслэлийн Шуурхай удирдлагын газрын 310005 дугаарын утсанд өдөр бүр ирж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Амгалан “Өмхий хүрнэ, могой суурьшлын бүсэд орж ирлээ гэсэн дуудлага зонхилж байна. Хүүхдийн тоглоомын талбай, машин, зуслангийн байшин гээд үүрлэхгүй газар алга. Саяхан “E mart” худалдааны төвийн хажууд могой явж байсныг байгаль хамгаалагчид авч, Зэрлэг амьтан асрах төвд хүргэсэн. Үүнээс гадна янзага, бор гөрөөс, жижиг шувууд энэ төвд олноор хүргэгдэх боллоо. Өнөөдөр (өчигдөр) гэхэд зэрлэг нохойд бариулж, гэмтсэн бор гөрөөс аваачсан. Амьтад хотын төвд орж ирэх тохиолдол өмнөх жилээс ихэссэн нь байгаль, цаг уурын өөрчлөлт, нөгөөтэйгүүр хотжилтын нөлөөтэй холбоотой” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)