“Мобиком” корпорац болон “Юнивишн”, “BSB электроникс” компанийг торгожээ

Хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлын дагуу “Мобиком” корпорац, “BSB электроникс” болон “Юнивишн” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийснээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан өчигдөр мэдээллээ. Тодруулбал, “Мобиком”, “Юнивишн” нь үйлчилгээнийхээ багцыг өөрчлөн, үнийг нь нэмж буйгаа хэрэглэгчдэдээ урьдчилж мэдээлээгүй гэнэ. Түүнчлэн үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр нэмэлт үйлчилгээ үзүүлэн, төлбөр авсан байж.

Эл өөрчлөлтийнхөө талаар зарим өдөр тутмын сониноор мэдээлсэн гэх боловч нийт хэрэглэгчдэдээ албан ёсоор танилцуулаагүй бөгөөд үйлчлүүлэгчидтэй байгуулсан зарим гэрээ нь гарын үсгээр баталгаажаагүй байжээ. Тэгвэл “BSB электроникс”-оос авсан цахилгаан бараа баталгаат хугацаанаасаа өмнө эвдсэрсэн тул хэрэглэгч гомдол мэдүүлжээ. Энэ нь тухайн хэрэглэгч уг барааг ашиглах гарын авлагыг ойлгоогүйтэй холбоотой аж.

Ингэснээр албан байгууллага, үйлчилгээний газрууд болон аж ахуйн нэгжүүд хаяг, бүтээгдэхүүний зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны журмыг монгол хэлээр бичээгүй буюу Монгол хэлний тухай хууль зөрчсөн үйлдэл болжээ. Иймээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “Мобиком”-ыг 20, “Юнивишн”-ийг таван сая, “BSB электроникс”-ыг тодорхой хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)