“Мобиком” корпораци хэрэглэгчийнхээ эрх ашгийг зөрчиж байна гэв

“Мобиком” корпораци хэрэглэгчийнхээ эрх ашгийг хэрхэн зөрчсөн талаар Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч гишүүн Г.Хонгор мөн Д.Бямбацогт болон Г.Үнэнбаяр нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Хурлын эхэнд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч Г.Хонгор хэлэхдээ “Эдийн засгийн хямралтай, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа энэ цаг үед хэрэглэгчээ хохироосон, хэрэглэгчийн эрх ашгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн талаар холбогдох албаныхан анхааралдаа аваарай гэж энэхүү хурлаа хийж байгаа юм. Мобикомоос бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан зурвас ирдэг. Яг очоод гэрээ байгуулах үед хэрэглэгчид ирсэн зурвасаас өөр гэрээний нөхцөл үнэ өртөг хэлдэг. Иймд хэрэглэгч бидэнд худал мэдүүлэг өгч төөрөгдөлд оруулмааргүй байна” гэж хэлэв.

Баянгол дүүргийн иргэн Д.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн зургаан сард “Мобиком”-оос 1000 төгрөгөөр шинэ дугаар авбал жилийн 99Gb дата олгоно гэх утгатай зурвас миний утсанд ирсэн. Удалгүй “Мобиком” орж шинэ дугаар авах гэтэл таньд 1000 төгрөгөөр өгөх боломжгүй харин 3500 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Учрийг нь лавлавал та шинэ хэрэглэгч биш хуучин хэрэглэгч байна гэх тайлбарыг өгсөн юм. Мөн тун удалгүй миний утас руу VOO үйлчилгээнд нэгдээрэй гэж залгасан.Тус үйлчилгээнд хамрагдхын тулд өрхийн интернэтэд холбогдох шаардлагатай гэв. Гэтэл манай дүүрэгт сүлжээ нь байхгүй тул хэрэглэгчийн өрхийн интернэтэд холбогдохын тулд тодорхой тооний хэрэглэгч нарыг олж ирэх гэх мэт маш олон шаардлагуудыг тавьсан юм. Хуучин хэрэглэгч гэж ялгаварлан үзэж байгаа нь таалагдахгүй байна” гэж өөрт тохиолдсон зөрчилийн талаар хэллээ.

Баянзүрх дүүргийн оршин суугч Г.Үнэнбат хэлэхдээ “Мобиком" -оос 20000 төгрөгөөр бүх сүлжээнд үнэгүй ярих эрхтэй 4000 нэгжтэй багц авсан. Төд удалгүй эрхийг нь хаацан тул очиж уулзтал албан байгууллага , бизнесийн компанид хандсан тул хаасан гэх тайлбарыг надад өгсөн. Тус байгууллага багцын талаар мэдээлэл өгөхдөө дээр дурдсан байгууллага руу залгаж болохгүйг нь анхааруулж бичээгүй. Эсвэл зөвхөн найз нөхөд гэр бүлийн хүрээнд ашиглаж болно гэх тайлбарыг бичих шаардлагатай байсан. Иймээс дахин ард иргэдийг хохироохгүйн тулд холбогдох албаныхан анхааралдаа аваасай гэж хүсэж байна” гэж хэллээ.

Цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хямралтай байгаа энэ үед харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Мобиком” компани зах зээл дээр өөрийн давуу байдлаа ашиглан хэрэглэгчийг хохироож эрх ашгийг нь зөрчиж байгаа энэ асуудлыг холбогдох алба болох Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбоо зохицуулах хороо уг асуудлыг авч хэлэлцэн бодитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж дээрх иргэдийн зүгээс шаардав.

Б.Чингүүн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)