М.Нандин-Эрдэнэ "Road FC"-гийн оны шилдэг КО тамирчнаар тодорлоо

БНСУ-ын холимог тулааны хамгийн том холбоо "Road FC"-д тулалддаг М.Нандин-Эрдэнэ оны хамгийн шилдэг КО буюу өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан тамирчнаар тодорлоо. "Алдар" спорт хорооноос гаралтай боксчны замналаар их спортоо эхлүүлсэн ч харь оронд эх орныхоо нэрийг мандуулж яваа тулаанч залуу маань энэ онд хоёр тулаан хийж, хоёуланд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан юм.

Хамгийн сүүлд манай тамирчин Пак Вон Сикийг хүнд цохилтоор илүүрхэж, монгол хүний эр бяр, чадал тэнхээг харуулсан билээ. 

Харин өнгөрсөн есдүгээр сард Вон Бин Киг мөн эхний үед хүнд цохилтоор буулган авсан юм. Одоогоор манай тамирчин "Road FC"-д долоон тулаан хийж, үүнээс тавд нь өрсөлдөгчөө ялжээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)