МИТТ РОМНИ Ерөнхийлөгч болох хүслээсээ няцав

 АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж ялагдал хүлээсэн Митт Ромни 2016 онд дахин өрсөлдөхгүй гэдгээ өөрийн ууган хүү Таггарт Ромнид хэлснийг “Boston Globe” уламжлав. Тэрбээр ялагдалдаа дүн шинжилгээ хийж, улмаар Ерөнхийлөгч болох ямар ч хүсэлгүй болсон гэдгийг нь Таггарт Ромни дамжуулсан байна.

“Аав маань маш дотогшоо хүн. Тэр бурханд, бас Америк орны сайн сайхан ирээдүйд итгэдэг. Мөн гэр бүлдээ юу юунаас илүү хайртай учраас бидэнтэй илүү их цагийг өнгөрүүлэхийг хүсэх болсон” хэмээн Таггарт Ромни ярьжээ. Таггарт Ромни нь улс төрийн зөвлөх, бизнесмэн бөгөөд өнгөрсөн сонгуулиар аавынхаа кампанит ажилд оролцсон юм байна.


 Т.ЖИГҮҮР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)