МИАТ-ын дэд захирлыг их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт шалгаж эхлэв

МИАТ ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захирал Т.Батчулууныг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Прокурорын байгууллагын эх сурвалж “Дээрх хэлтэст шалгаж эхэлсэн байгаа. Гэхдээ цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй” гэв.

Түүнийг ямар хэрэгт буруутгасныг компанийнхнаас нь лавлахад “Зах зээлд нэг шил нь хоёр ам.доллароор үнэлэгддэг жимсний дарс (вино)-ыг найман ам.доллароор төрийн өмчит компанидаа шахаж, их хэмжээний хөрөнгө завшсан гэж сэжиглэж байгаа юм билээ. Цагдаа, АТГ-ын аль нь шалгаж буйг мэдэхгүй” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)