МИАТ компани маргааш шинэ онгоцоо хүлээж авна

МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийгээд байсан. Үүний үр дүнд 4 ширхэг “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаас эхний агаарын хөлгөө 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүлээж авах төлөвтэй байна.

Ингэснээр тус компани Монголдоо хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиакомпанийн нэг болох юм.

Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай.

Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой.

МИАТ компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн паркийн хувьд ийнхүү илүү хангалттай болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)