М.Зоригт “яажээ”

УИХ-ын гишүүн асан М.Зоригт жиргээний ертөнцөд эрэлттэй хэвээр байна. Тэр саяхан Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиж, хадлан хураах үйл явцтай танилцчихаад ирсэн аж. Үйл үгийг “яах” хэмээн орлуулдаг хэв маяг түүнийх. Тэгэхээр тэрбээр хадлан яачихаад ирсэн байх нь.

Ингэхдээ сонгуулийн үеэр намынхаа эсрэг хор найруулсан хэмээн хөөгдсөн Л.Цандэлэгийн талбайгаар зочилсон юм билээ. Хээр, тариан талбайн захад өглөөний цай зооглож буй зургаа тэр постолсон нь олон хүнд “Ингээд нэг хөдөө хээр газар тааваараа сууж байх сан” гэсэн бяцхан атаархал төрүүлсэн байх.

Гишүүн асан С.Дэмбэрэл тэдний нэг. Тэрбээр М.Зоригтын постыг шэйр хийгээд “Эр хүний жаргал эзгүй хээр” хэмээн бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)